Иргэд ажилд томилогдох, визанд орох гэх мэт асуудлаа шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн тодорхойлолтоо гаргуулж авах хэрэгтэй болдог. Тэгвэл долдугаар сарын 1-нээс эхлэн Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэх асуудлыг байхгүй болгоод буй. Тэрчлэн цагдаагийн байгууллагаас ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохгүй болжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газраас “2013 оны А/12, 2016 оны […]
↧
Ял шийтгэлийн тодорхойлолт олгохгүй
↧
Цукаса Ёошида: Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Тэмцээний хоёр дахь өдөр -57 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулсан билээ. Тэгвэл мөнгөн медалийг Японы алдарт тамирчин Цукаса Ёошида зүүсэн юм. Тэмцээний дараа түүнээс сэтгүүлч ярилцлага авахад “Миний эцэс төгсгөлгүй […]
↧
↧
Ноцтой мэдээ: Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн гэрт хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдав уу…
ХУД, Яармагт оршин суух нэгэн айлд хулгай орж, их хэмжээний үнэт зүйл алдагдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал хулгайн халдлагад өртсөн айл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайнх гэдгийг эх сурвалжууд хэллээ. Улмаар хулгайд алдагдсан эд зүйлд их гарын мөнгөн аяганууд, алтан бугуйвч, хөөрөг зэрэг үнэт эдлэлүүд байжээ. Уг хэрэгт хоёр хүнийг сэжиглан эрэн сурвалжилж, […]
↧
Охид гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ
Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн. Эл аймшигт хэргийг 16-20 насны хүүхдүүд үйлдсэн төдийгүй тэдний дунд эмэгтэй хүүхэд хүртэл байсан гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Улмаар сүүлийн […]
↧
Нийтийн тээврийн есөн чиглэлд хуучин маршрутаараа зорчино
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг өчигдөр цуцалсан. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу […]
↧
↧
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахаар боллоо
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт яваалдаг ганц цэцэрлэг болох нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас 2013 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан байдаг. Уг цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төсөл хийгдээд байх үед БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгосон юм. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол […]
↧
Баянзүрх дүүрэгт 7120 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо
Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 243 сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өнөөдөр хүлээн авлаа. Дүүргийн бүх сургууль, цэцэрлэг энэ оны эхний хичээлийг ‘’Эх хэлээ дээдлэе’’ сэдвийн дор орж, дүүргийн удирдлагууд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Т.Батцогт 45 дугаар цэцэрлэг, […]
↧
НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн таван цэцэрлэгт иж бүрэн тоглоом бэлэглэлээ
Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон сургууль, цэцэрлэгт бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, эрдмийн их аянаа эхлүүлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 166, 205, 159, 217, 175 дугаар цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь танилцан цэцэрлэгүүдэд иж бүрэн […]
↧
Х.Тэргэл: Туйлширахдаа, ядуу доройг дээрэлхэхдээ ямар гарамгай юм бэ эр эмгүй
Осоржамаа гэх хүүг зодоод тахир дутуу болгочихвол та бидний хэн нь гэр орондоо, дэргэдээ аваад асрах бол?!? Нэг ч хүн асрахгүй тэжээхгүй. Энэ хүүхэд тахир дутуу болоод эсвэл үхчихвэл танд, надад, бүүр Монгол улсад яг юу нэмэгдэж гялалзах гээд байгаа юм бэ? Энэ хүүхэд үхчихвэл Монгол орон маань Азийн бар улс болоод хөгжчих гээд байна […]
↧
↧
Улаанбаатард шөнөдөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 19 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний 20 цагаас 09 дүгээр сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг […]
↧
Богино долгионы зууханд халаасан хүнс хорт хавдар үүсгэдэг
Олон улсын эрдэмтэд, ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлснээр, богино долгионы зууханд зарим хоол хүнсийг халааж, болгох нь эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа бууцайг эл зууханд ойртуулах ч хэрэггүй, учир нь хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг аж. Энэ мэтээр судлаачид богино долгионы зууханд халааж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.Үүнд: Мөөг, өндөг, тахианы мах, […]
↧
“Исламын улс”бүлэглэлийн 68 террористыг устгаж, Ниневи мужийг чөлөөлжээ
Өчигдөр Иракийн арми мэдэгдэл гаргаж, мөн өдөр тус орны агаарын хүчин баруун нутгийн Анбар мужийн нэгэн сууринд агаараас цохилт өгч, “Исламын улс” бүлэглэлийн 68 террористыг устгалаа гэжээ. Иракийн нэгдсэн командлалын газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, 8 дугаар сарын 31-нд агаарын цэргийн байлдааны нисэх онгоц “Исламын улс” бүлэглэлийн Ал-Кайм суурин дахь олон түшиц газрыг агаараас бөмбөгдөж, нэг зэвсгийн агуулах, нэг […]
↧
Энэ өдрийн зурхай /2017.09.02/
БИЛГИЙН ТООЛЛЫН 11 НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР Үс засуулбал: Эрхтэн хурц болно. Наран ургах, шингэх: 06.16-19.31 Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Гал Аргын тооллын 9 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 11, Элдэв тэнгэртэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 […]
↧
↧
Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. […]
↧
“Бөмбөгөр”худалдааны төвийн задгай худалдааг зогсоожээ
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин” худалдааны төвийн урд талбайд зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоожээ. Газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны наймдугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, […]
↧
АЙ.ТӨМӨР-ОЧИР: ЯРУУ НАЙРАГЧИД ГЭДЭГ ЭХ ОРНОО ЭЛГЭНДЭЭ ТЭВЭРСЭН ХҮМҮҮС
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, эх оронч Ай.Төмөр-Очиртой уулзаж уран бүтээл, эх орон газар шороо, улстөрчдийн увайгүй бүхний талаар хөөрөлдлөө. Хэзээнээсээ эх орон газар шорооныхоо төлөө голоо тасартал, чөмгөө царцтал тэмцсээр ирсэн Шилийн Богд, Дарьгангын сайн эрсийн үргэлжлэл болсон энэ хөх эр “Яруу найрагчид үхээнц болж, Явуугийн уянга сааралтах болж” гэсээр уулзсан юм. […]
↧
Дэлхийн аварга, ээлжит бус чуулган, мөнгөн хонхны дуутай долоо хоног
Улирч буй долоо хоног монголчуудын хувьд аль ч талалараа гал цахьсан цаг хугацаа байлаа. Будапешт хотноо болж байгаа жудо бөхийн дэлхийн аваргаас монголчууд медалийг багцаар нь авч, энэ дэвжээнээс эмэгтэйчүүдийн дэлхийн аварга бөхийг өлгийдөн авлаа. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг жинд зодоглосон гавьяат тамирчин Д.Сумъяа өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж, дэлхийн аварга болов. Дэлхийн аваргын энэ […]
↧
↧
“Ачаа тээвэрлэх”журмыг баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаачид, Авто тээврийн үндэсний төвийн улсын хяналтын байцаагч, Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтэн нарын хамт улсын чанартай автозамд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалтгалтаар жолооч нар Ачаа тээвэрлэх журам зөрчих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, хурд […]
↧
ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ
ХОНЬ- АВЬЯАС ЧАДВАРААРАА ОНЦГОЙРНО Ерөнхий хандлага: Бусдыг гайхшруулах cap. Хониныхны эрч хүч, урам зориг олон хүнийг хөглөж өгнө. Ажил мэргэжил: Энэ сард хониныхон уран бүтээлийн салбарт авьяас чадвараараа онцгойрно. Хамт ажиллагсад тэдний шинэ санал, сонирхолтой төлөвлөгөөг гайхан шагшина. Нөхцөл байдал таатай байгааг ашиглан ололт амжилтаа бататган, өрсөлдөгч нараа ч өөд нь татахыг хичээ. Тэдэнтэй ашгаа хуваалцах санал […]
↧
Эзэмшил газрыг өмчлүүлэх аян ирэх даваа гарагт эхлэнэ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулж байна. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан […]
↧