Quantcast
Channel: Чухлыг онцлов »Мэдээлэл
Viewing all 13430 articles
Browse latest View live

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгарын Ерөнхий сайд бараалхлаа

$
0
0
Унгар Улсын Будапешт хотноо энэ 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын […]

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГ АЖИЛЛУУЛСНААР ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙГАА ТАНИН МЭДЭЖ БАЙНА

$
0
0
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдүүдийг монгол ёс заншлаа дээдлэх, танин мэдэх, малч, хөдөлмөрч арга ухаанд сургаж байна. Энэ жил үйл ажиллагааг нь эхлүүлсэн ХӨДӨЛМӨР ЗУСЛАНД аймгийн төвийн 50 гаруй хүүхдийг хамруулж газар тариалан, мал маллах арга ухаанд сургалаа. Хүүхдүүдийн байрлах гэр орон, хоол хүнс, […]

ХОВОРДСОН МИНЖИЙГ ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИРТ НУТАГШУУЛНА

$
0
0
Завхан аймгийн хэмжээнд ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ. Судалгаагаар халиун буга 1664 толгой нөөцтэй, бор 1513 толгой байна. Харин аргаль 203 толгой, янгир 604 толгой нөөцтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн зэрлэг гахайн тухайд  60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй байгаа […]

НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа

$
0
0
Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг  төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд  НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон […]

Иракийн цэрэг “Исламын улс”бүлэглэлийн 94 террористыг устгажээ

$
0
0
Өчигдөр Иракийн армийн мэдэгдсэнээр “Иракийн агаарын цэрэг баруун нутгийн Аль Анбар мужийн нэгэн сууринг агаараас довтолж, “Исламын улс” бүлэглэлийн 94 этгээдийг устгасан” байна. Иракийн нэгдсэн ажиллагааны командын төв мэдэгдэл гаргаж, тагнуулын байгууллагын мэдээллээр, Ираны байлдааны нисэх онгоц “Исламын улс” бүлэглэлийн Аль Кайм суурингийн 6 цэгийг агаараас довтолж, “Исламын улс” бүлэглэлийн аюулгүй байдлын нэг толгойлогч, Иракийн баруун хойд нутагт идэвхтэй […]

Монгол, АНУ, Япон улсын хамтарсан МЭДЭГДЭЛ

$
0
0
Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. 2015 онд эхлүүлсэн энэхүү гурван талт уулзалт нь Монгол Улс болон түүний “гуравдагч хөршүүд” болох АНУ, Японы хооронд  бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчлалын асуудлаар санал солилцох суурь механизм болж байгаагийн хувьд  чухал […]

Хөрөнгө оруулагчдаас 80 гаруй өргөдөл гомдол иржээ

$
0
0
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэд дарга Б.Даажамба тэргүүтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүд монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компанийн болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Оролцогчид Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх […]

О.Сайнбуян: Бизнесийн зарчмаар ажиллах гольдролд нь оруулж өгсөн

$
0
0
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан булангийн нэгэн эрхэм зочин бол Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Сайнбуян. Аливаа байгууллагын  хөгжил    түүнийг толгойлж  явсан удирдагчдаас  хамаарч байдаг. Тийм ч учраас  үе үеийн Гүйцэтгэх захирлуудын ярилцлагыг толилуулж буй  бөгөөд эндээс түүх, уламжлал, шинэчлэл, өгсөх замын гинжин холбоо үргэлжлэнэ.      Та хэдээс хэдэн онд  “Эрдэнэс Монгол”-ын захирлаар […]

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

$
0
0
Аргын тооллын 9 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 11, Суулга одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ […]

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

$
0
0
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо […]

Өнөөдөр болох үйл явдлууд

$
0
0
09.00 цагт: “Ирээдүй” цогцолбор сургуулийн 20-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 10 000 сурагч нийлсэн хичээлийн шинэ жилийн нээлт 83-р сургуулийн урд байрлах хөл бөмбөгийн талбайд зохион байгуулна. 11:30 цагт: Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран “Ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн дотоод ба гадаад зах зээлийн борлуулалтыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр салбарын төлөөллүүд болон сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. […]

Цэцэрлэг тойрсон асуудал

$
0
0
Улсын хэмжээнд энэ жил 252 753 хүүхэд нийт 1422 цэцэрлэгт элсэн орж байна. Энэ тоо баримтаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт улсын хэмжээнд 81.5 хувьд хүрчээ. Өмнөх онд нийслэлд л гэхэд төрийн болон орон нутгийн өмчийн 216 цэцэрлэг, хувийн өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж нийт цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 76.6 хувь нь хамрагдсан байна. […]

ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

$
0
0
Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулж Монгол Улсын нийт ард иргэд, сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандан  мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Монгол Улсын нийт ард иргэд, хүүхэд залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ! Эрдэм номдоо шамдан суралцах  Есдүгээр сарын нэгний баярт өдрийн мэндчилгээ дэвшүүлье! Хичээлийн цүнхээ мөрөвчлөн  эрдэм номын замдаа […]

МАН-ын тохиролцооны дундын хувилбар буюу хоёр сарын настай засаг

$
0
0
МАН-ын нөлөө бүхий улстөрчид, тэднийг дагасан гишүүд нь талцаад Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хэвлэлээр нүдэлдлээ. Одоо ч дуусаагүй байна. Гэхдээ хоосон хэрэлдэж байснаа ажил хэрэг болгож, 31 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналыг өргөн барьсан. Одоо энэ асуудлыг ид хэлэлцэж байна. Түүнчлэн нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн томчууд нь уулзаж эхэлжээ. Зарим тулгамдсан асуудлаар санал солилцсон байна. […]

Хойд Солонгосын шүүх Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч, хоёр сонины эрхлэгчид цаазаар авах ял оноолоо

$
0
0
Хойд Солонгосын шүүх Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч болон хоёр сонины эрхлэгч нарт “өдөөн хатгасан материалууд”-ыг хэвлүүлсэн хэргээр эчнээ цаазаар авах ял оноолоо. “Гэмт хэрэгтнүүд давж заалдах эрхгүй бөгөөд шийтгэх ажиллагаа нь объектуудыг олсон ямар ч цагт, ямар ч газарт нь ямар нэг нэмэлт процедургүйгээр явагдах болно” гэж Төвийн мэдээний агентлаг (CPAC) мэдээллээ. Тэдгээр сэтгүүлчид нийтлэлдээ […]

Зорилгодоо хүрэхийн тулд хичээн суралцагтун!

$
0
0
УИХ-ын дарга М.Энхболд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид аа, Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа, Хүндэт эцэг эхчүүд ээ, Та бүхэндээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт ерөөе. Монгол айл өрх бүрийн сайн сайхан, […]

Оффисын цэцэрлэгийг олон болгоё

$
0
0
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ оюутны бүртгэл, цэцэрлэгийн цахим сугалаа, багш нарын цалингаа нэм гэсэн тэмцэл гээд хэд хоног яасан ч их бужигнав. Гэхдээ л өнөөдөр шинэ хичээлийн жил эхэлдгээрээ эхэллээ. Манай боловсролын салбарт асуудал их байгааг өдөр бүр ярьдаг. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн хоёр настны бүртгэлийг цахим хэлбэрээр явууллаа. Нялх үрсээрээ сугалаа сугалуулж, азыг нь үзэж […]

Өнөөдөр 575 мянган сурагч Хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэж байна

$
0
0
Өнөөдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан өдөр. Зуны гурван сар ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охид, хөвгүүд ижилдэн дассан найз нөхөд, багш, хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй. Зуны зугаатай сарууд намрын налгар өдрүүдэд халаагаа өгч байна. Үүний нэгэн адил охид хөвгүүд хүүхэд залуус […]

ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

$
0
0
Нийслэл хотод эхний 8 сард 438 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 3.4 хувийг эзэлж байна. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 15 настай 3 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн […]

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

$
0
0
Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд, багачуудыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өрөгжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах зорилгоор улсын хэмжээнд “ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ […]
Viewing all 13430 articles
Browse latest View live