Quantcast
Channel: Чухлыг онцлов »Мэдээлэл
Viewing all 13430 articles
Browse latest View live

“Дачинд Даапаалуулсан Дорнод”болоод багагүй хугацааг үдэж байна даа бид…

$
0
0
Сүүлийн үед Дорнодчуудын анхаарлын төвд ороод буй үйл явдал бол яахын аргагүй БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг ХХК-наас Дорнодчуудын хариултаа хүссэн асуултууд” юм. Орон нутггийн иргэд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагууд, хууль, судлаачид цөм л энэ асуудлаар байр сууриа илэрхийлсээр.. Зорилтот нэвтрүүлэг хүртэл гарах сурагтай шүү.  Үүнтэй холбоотойгоор Дорнод нутгийн мэдээллийн нэгдсэн […]

Алтай Таван богдод цасанд боогдсон Израйлын иргэдийг хайж байна

$
0
0
Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.   Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан […]

Амьсгаа хураах дөхсөн хаанд шулам насыг нь уртасгаж өгье гэжээ. Мэдээж болзолтойгоор…

$
0
0
Нэгэн хааны амьсгаа хураах өдөр нь иржээ. Гэтэл Шулам түүн дээр ирж хэрэв шадар баатартайгаа гэрлүүлбэл түүний насыг уртасгаж өгье гэж гэнэ. Хаан шадар баатартайгаа ярилцтал яаж тийм хөгшин шуламтэй гэрлэх билээ гэсэн боловч хааны амь насны асуудал тул аргагүйн эрхэнд зөвшөөрч гэнэ. Гэрлэх өдөр болж олон хүн цуглан хөгшин шуламтай гэрлэж буй баатрыг харж […]

Нүүрсээ үнэд хүргэх Монгол мөрөөдөл

$
0
0
“Монголын нүүрс хаачих вэ”  гэсэн асуулт зөвхөн монголчуудын сонирхдог сэдэв биш. Хөрш орнууд ч энэ асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулдаг. Манай улс нүүрсээ БНХАУ-руу гаргадаг ч энэ худалдаа дардан замаар явагддаггүй. Хил гаалийн асуудал, тээвэр, үнэ зэргээр асуудал цөөнгүй. Тиймээс Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах сонирхлоо төрийн тэргүүн Хойд хөршид очихдоо илэрхийлэв. Монгол […]

Олон улсын тогоочийн тэмцээнээс Б.Дагвасүрэн мөнгөн медаль хүртжээ

$
0
0
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод 10 дугаар сард болох “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох, Хүнс, технологийн политехник коллежийн IY курсын оюутан Б.Дагвасүрэн “Chinggis khaan’s challenge cup-2017” олон улсын тэмцээний удирдамжийн нэг модуль /даалгавар/-иар ур чадвараа сорьж мөнгөн медаль хүртжээ. Энэхүү олон улсын тогооч нарын тэмцээн 34 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд […]

Деклан Гэлбрейтийн 11 жилийн дараах өөрчлөлт

$
0
0
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд “An angel” дууг Деклан Гэлбрейт хэмээх хүү амьдруулж байсан. Түүний дуулсан дуу дэлхий дахинд хүрч хүн бүр энэ дууг амандаа аялаж Деклан хүүг хайрлаж, шүтэж байсан цаг саяхан. Харин “Аn angel” дуунаас өөр уран бүтээл нь төдий л амжилт олоогүй дуучин хүү маань 11 жилийн дараа буюу 2017 […]

Улсын хэмжээнд 29 767 тонн үр тариа хураагаад байна

$
0
0
Энэ онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.   Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 […]

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

$
0
0
Малчид, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: 15, 16-нд газар тариалангийн бүс нутгаар бороо орж, сэрүүснэ. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цагаас 09 дүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар […]

Хөлчүү оюутнуудын хөлд дарагдсан шөнийн цэнгээний газрууд

$
0
0
Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд 9 сарын 1 оюутан залуусын уулзалдсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн […]

Оросын мафи хуучин ба өнөө цаг үед

$
0
0
АВАРГЫН ҮХЭЛ Дотоодын дээрэмчдийн хэн нэгнийг хилийн чанадад цаазаар авах ял оноож байсан явдлыг би ер санахгүй юм хэмээн цагдаагийн хурандаа Дмитрий Медведев ярьж байна. Тэрбээр 1994 онд Дотоод хэргийн яамны Зохион байгуулалттай гэмт хэргийг хянах газрын эрүүгийн томоохон төлөөлөгч нарын хэргийг мөрдөх хэлтсийн даргын албан тушаалаас огцорсон билээ. – Юуны өмнө эрүүгийн гэмт хэрэгтнүүд […]

Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна

$
0
0
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын […]

Засаг унах нь эдийн засагт ашигтай юу?

$
0
0
ХЭМЛЭЛДЭХ ЗУУР… Хамаг байдгаа ханаж тасдаж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахааргүй хэмжээнд очтолоо “доош” орж батлуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ тухайгаа ОУВС-гаас Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ мэдээллийг Монголбанк болон албаны хэдхэн хүнд хүргүүлсэн аж. Учир нь шинээр байгуулах Засгийн газар тус сангийнхантай хэрхэн харьцах, ямар байр суурь […]

Жолоочийн хариуцлагын даатгалаар “ХӨЛЖИГСӨД”

$
0
0
Даатгал гэж юу вэ. Нийгэм нь харьцангуй тогтвортой орнуудад бол даатгалыг аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа гэж ойлгодог. Харин манайд даатгалын үйлчилгээ нь ашгийн төлөөх бизнес, явцуу утгаараа мөнгө угаах, хүүлэх ажиллагаа болж хувирчээ. Өдгөө Монгол […]

Есөн албан хаагчид хурандаа цол олголоо

$
0
0
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/719 дүгээр тушаалаар зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэргийн байгууллагаас нийт есөн алба хаагч хурандаа цолоор шагнагдлаа. Онцгой байдлын ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Амгалан, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, […]

Зөн билэгч Виктория Райдос Монголд ирлээ

$
0
0
ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ЯЛАГЧ  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос өнөөдөр өглөө 06:00 цагт  “Монгол”оронд ирлээ. Зөн билгийн тулааны цуврал нэвтрүүлгээр монголчуудтай эчнээ танил болсон хар шулам гэгддэг Виктория Райдостай нүүр тулах ховорхон завшаан тэр бүр олдоод байхгүй нь лавтай. Олны хүлээлтийг үүсгээд байсан шилдэг […]

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ МАШИН АЧСАН “БАТ ЗЭВ” ХХК-Д МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

$
0
0
Энэ сарын 02-ны өдөр 100 айлын замд верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан байжээ. Тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа […]

МАН-ын бага хурал энэ сарын 25-нд хуралдана

$
0
0
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийг Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх танилцуулсан юм. Хурлаар Монгол Ардын Намын ээлжит Бага хурлыг энэ сарын 25 хуралдуулахаар товлосон ба Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга болон дэд дарга нараас бүрдсэн […]

Герман 700 тн алтаа татаж авна

$
0
0
ХБНГУ 2020 он гэхэд алтны нөөцийнхөө талаас илүү хувийг өөрийн нутаг дэвсгэрт хадгалахаар төлөвлөж байгаа аж. Өдгөө тус улсын алтны нөөцийн дийлэнх нь хилийн чанадад агуулагдаж байгаа юм. Хүйтэн дайны үеэр ХБНГУ алтны нөөцийнхөө гуравны хоёрыг гадагш гаргасан. Тус улсын үнэт металлын нөөц 3,4 мянган тонн бөгөөд 107 тэрбум еврогоор үнэлэгддэг аж. Алтны нөөцийнхөө хэмжээгээр Герман […]

Польш улс 2019 он гэхэд “Монголд үйлдвэрлэв” ТРАКТОРыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ

$
0
0
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг […]

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

$
0
0
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаныхан нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгаж, үүрэг даалгавар өглөө. Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэгсдийн эрүүл, […]
Viewing all 13430 articles
Browse latest View live