Хойд Солонгос улсад өнөөдөр газар хөдөлсөн талаар Өмнөд Солонгосын Геологи судалгааны төвөөс мэдээлснийг иш татан “AFP” агентлаг мэдээллээ. Тус улсын хойд хэсэгт байрлах Сунгибаехам тосгонд 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээлж байна. Сөүлийн эрх баригчид уг чичирхийллийг газар хөдлөлт эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Пхеньян өнгөрсөн оны эхээр цөмийн туршилт хийсэн билээ. […]
↧