Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монголын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн маршал Ким Жөн Унд дурсгалын бэлэг өгснийг Ким Ён Нам уламжилсан байна. Монголын төлөөлөгчид өчигдөр Мансудэ хурлын танхимтай танилцаж, удирдагч Ким Ир Сений төрсөн газар Мангёндэд зочилжээ.
↧